Sunday, August 16, 2026

“Алтан тун” өдөрлөг болно

Date:

“Тэжээхүй ухаан” ТББ-аас Монголын уламжлалт анагаах ухааны “Алтан тун” өдөрлөгийг ирэх ням гарагт зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр та бүхэн 20 мянган төгрөгийн такс төлөөд уламжлалтын нэртэй эмч нартай уулзаж зөвлөгөө авах боломжтой.

Энэ үеэр монголчуудын эртнээс улбаат биеийг тэтгэн тэжээх, эрүүл амьдрах ёс заншилтай танилцаж, уламжлалт анагаах ухааны үнэт өвөөс хүртэж, танин мэдэхүйн хүрээгээ тэлээрэй. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах энэхүү эвентийн эхнийх нь, дээр дурдсанчлан ирэх ням гарагт Сансрын “И март”-ын зүүн талд орших INNOVATION HUB-д 08-17 цагийн хооронд болох юм.

Эмч нарт зориулсан онолын мэдлэг, оношилгоо эмчилгээний арга, ёсзүйн сэдэвт сургалт, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээний шинэ танилцуулга мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудын шинэлэг санаа, туршлага солилцох ярилцлагаас гадна өвчтөн, үйлчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухаан, тэжээхүйн ухааны талаар иж бүрэн ойлголт зөвлөгөө өгөх зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөжээ.

“Алтан тун” өдөрлөгт очсоноор та өвчин гэгч юу болох, хаанаас ирдэг, хэрхэн илаарьших арга замуудын талаар маш сонирхолтой зөвлөгөөнүүдийг сонсох болно. Холбогдох утас: 95880816, 89980947

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...