Wednesday, October 7, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анхны ялагдлаа хүлээв

Date:

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёд их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дуулиан тарьж байна. Тэрбээр бэртэл гэмтлийн улмаас өнгөрсөн оны ес, арваннэгдүгээр сар, энэ оны гурав, тавдугаар сарын башёг тус тус өнжөөд байсан бол энэ сарын башёд тун сайн барилдаж эхний арван өдрийн турш өвдөг шороодолгүй тэмцээнийг ганцаараа хошуучилж байсан юм. Харин 11 дэх өдрийн барилдаанд сэкивакэ Оносатод өвдөг шороодон, анхны ялагдлаа хүлээжээ.

Энэ сарын башёд түрүүлбэр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дай ёкозүна хэмээн нэрлэгдэх болно. Өөрөөр хэлбэл арав болон түүнээс дээш тоотой түрүү авсан аваргууд ийм цол хүртдэг юм. Сүмогийн дээд зиндаанд сүүлийн хагас зуун жилийн хугацаанд түрүүлж их аварга болсон 18 хүний 11 нь арав болон түүнээс олон удаа эзэн хааны цомыг гардаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...