Friday, May 22, 2026

“Цинхуа” их сургуулийн Монгол оюутны холбооноос Монголдоо анх удаа “University Unlocked” арга хэмжээ зохион байгуулна

Date:

БНХАУ-ын “Цинхуа” их сургуулийн Монгол оюутны холбооноос анх удаа Монголдоо “University Unlocked” арга хэмжээг энэ сарын 28-нд зохион байгуулахаар болжээ. Монголд байгаа залуус, дүү нартаа болон Хятадад сурах хүсэл эрмэлзэлтэй бүх хүнд чиглүүлэг, мэдээлэл, өөрсдийн туршлагаа хуваалцах зорилгоор энэхүү эвэнтийг зохион байгуулж буй юм байна.

БНХАУ-ын “Цинхуа” их сургууль нь 113 жилийн түүхтэй бөгөөд US 2024-2025 Best Global University Rankings-д Азидаа болон Хятадад 1, дэлхийд 16-д эрэмбэлэгдсэн бөгөөд. Мөн Artificial Intelligence, Chemical Engineering, Chemistry, Computer Science, Energy and Fuels, Engineering, Environmental Engineering, Environment/Ecology, болон Materials Science зэрэг мэргэжлүүдээр дэлхийд 1-т эрэмбэлэгдэж байна.

Эвентийн хүрээнд 5 зочин илтгэгч өөрсдийн мэдлэг туршлага, хэрхэн амжилттай Хятадын топ их сургуулиудад суралцах тухай, мөн “Цинхуа” их сургууль болон Бээжингийн их сургуулийг төгссөн туршлагаасаа хуваалцаж, ямар олон боломжууд байдаг талаар мэдээлэл өгөх ажээ.

Энэ бол алдаж боломгүй боломж, ирээдүйд хийх хөрөнгө оруулалт гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Эвэнтийн энгийн тасалбар нь 30k бөгөөд энгийн тасалбар болон One on One session нь 40k, one on one session-оор өөрийн сонирхсон мэргэжлээсээ хамаарч “Цинхуа” их сургуульд суралцаж байгаа оюутантай цагаа товлон ганцаарчилсан уулзалтыг онлайн-аар хийх боломжтой юм байна.

Эхний зурган дээрх QR кодоор нэвтрэн бүртгүүлээрэй.

Бүртгэлийн link: https://forms.gle/yirQwNUCq48UGLxr9

⏰7 сарын 28, Ням гариг, 13:00 pm-17:00 pm

📍Тусгаар тогтнолын ордон

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...

Ши Жиньпин ирэх долоо хоногт БНАСАУ-д айлчилж магадгүй

БНХАУ-ын дарга ирэх долоо хоногт Хойд Солонгост айлчилж магадгүй...