Saturday, August 22, 2026

С.Бямбацогт: Батлан хамгаалах яам бол салбарын уураг тархи, цохилох зүрх нь

Date:

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах салбарын уураг тархи нь болсон яамны нийт ажилтан, албан хаагчидтай уулзаж, өдөр тутмын үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, хурдан шуурхай, хуулийн хүрээнд хүнд сурталгүй явуулах үүрэг чиглэл өгч, нийт бие бүрэлдэхүүнтэй танилцжээ.

Тэрбээр “Батлан хамгаалахын сайдын хувьд салбарын хамгийн үнэт зүйл бол хүн гэж үзэж байна. Тийм ч учраас албан хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч ажиллана аа. Яам бол батлан хамгаалах салбарын уураг тархи, цохилох зүрх нь. Та бүхний ажлын чиг үүрэг эгэл бор цэргүүдээ хайрлахаас, тэдний эрх ашгийг нь хамгаалахаас эхэлнэ. Үүнийг мартаж болохгүй. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө эрхэм үүргээ биелүүлж ажиллахыг хүсье ээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...