Thursday, November 21, 2024

Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах гол хөзрөө дэлгэнэ

Date:

УИХ-д олонх болсон МАН дангаараа Засгийн газраа байгуулах уу, эсвэл АН, ХҮН намуудтай хамтрах уу гэдэгт одоогоор хариулж чадах ганц хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр дараагийн шинэ 30 жилийг эхлүүлнэ гэдгээ эрс шийдэмгий хэлж, сонгуулийн тогтолцооны реформыг зоригтой хийж чадсан. Одоо энэ реформоо улам гүнзгийрүүлэх, амьдралд хэрэгжүүлэх том сорилттой тэр тулгараад байна. Сонгуулийн тогтолцооны реформыг нь парламентын түвшинд дэмжсэн улс төрийн хоёр хүчин бол АН, ХҮН.

Анх удаа нийгмийн салбар бүрийн төлөөллийг багтаасан 126 гишүүнтэй парламент бүрдсэн учир Засгийн газраа ч тийм бүтэцтэйгээр байгуулах сонирхол Л.Оюун-Эрдэнэд бий аж. Тиймээс АН, ХҮН намуудад хандан санал тавьж, хэлэлцээний ширээний ард суухад бэлэн байгаа юм байна. Олонхын хүчээр түрээ барих биш олон төлөөлөлтэй танхим бүрдүүлэхийг тэр чухалчилжээ. Энэ байр сууриа Л.Оюун-Эрдэнэ төрийн тэргүүнтэй уулзаж илэрхийлсэн гэдэг мэдээлэл байна.

Ерөнхий сайдын хувьд хамтарсан Засгийн газар байгуулах гол зарчмаа тодорхой илэрхийлжээ. Тэр нь нэгдүгээрт хамтарсан Засгийн газар байгуулагдвал хамгийн түрүүнд ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ. Шуудхан хэлэхэд юунд фокуслаж, ямар ажлуудыг гараас гаргах вэ гэдэг хамгийн чухал. Үүнд Л.Оюун-Эрдэнийн байр суурь тодорхой. Засгийн газрын хөтөлбөрт эрчим хүч, орон сууц, нийслэлийн хэт төвлөрөл, авлига, хулгайн асуудал, баялгийн сангийн тэгш хүртээмжтэй хэрэгжилтийг хангах зэрэг голлох бодлогууд багтсан байх аж. Үүн дээр засагт хамтрах намууд санал нэгдэж чадвал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал дараагийн шатанд яригдана. Хамтарсан Засгийн газар байгуулагдвал хамгийн эхэнд дээрх гол хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээний ажлуудаа багцлан ирэх 2025 оны улсын төсвийн төслийг даруй өргөн барих ёстой.

Л.Оюун-Эрдэнэ юутай ч 126 гишүүнтэй анхны парламентад намаа олонх болгож чадлаа. УИХ-д олон суудал авсан намуудтай хамтарч Засгийн газар байгуулах боломжтой гэдгийг илэрхийлж, гол зарчмуудаа гаргаж тавих нь тодорхой. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрбээр дээр хэлсэн таван гол асуудалд төвлөрөн хэрэгжүүлэх хөтөлбөрөө зарлах бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...