Saturday, April 4, 2026

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна

Date:

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Увс, Ховд аймгийн сумдаар орж, Монгол Ардын Намаас ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогчдод танилцуулсан билээ. Улмаар Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар малчид, хоршоологчдод мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулсан юм. Энэ үеэр тэрбээр малчдын амьдралаас урган гарсан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд тусгайлсан байгууллага байгуулахаар төлөвлөснийг ч дуулгаж байсан билээ. Энэ удаад тэрбээр Отгонтэнгэр хайрхнаараа овоглосон Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Тус аймгийн хувьд мал аж ахуйд түшиглэсэн амьжиргаатай айл өрх олонтой учраас Д.Амарбаясгалангийн зохион байгуулж, манлайлан оролцож буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр энэ талаар цөөнгүй асуулт, хариултыг өрнүүлсэн юм. Завхан аймагт өнөөдрийн байдлаар 274 хоршоо шинээр байгуулагдсан бол 2658 малчин хоршооны гишүүнээр элссэн байна. Үүний үр дүнд нийтдээ 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл малчдад очжээ. Завхан аймгийн иргэдийн хувьд авлига, хулгайтай тэмцэхэд манлайлан оролцож буй МАН-ын залуу дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, мал аж ахуйн салбарыг дэмжсэн томоохон бодлогоо цаашид улам эрчимтэй хэрэгжүүлэхийг захиад баруун бүсэд нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй ”Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

96 мянган тонн нүүрс 7.4 сая ам.доллароор арилжжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 02-ны...

3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн...

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд Монгол Улсын...

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга нийслэлд 83,6 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх,...