Monday, August 17, 2026

Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарилаа.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга гэж үздэгээ Ерөнхийлөгч хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлагад ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулж байгаад талархал илэрхийллээ.

Цаашид айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн хашаа, газар, нийтийн эзэмшлийн зам, талбайд мод тарьж ургуулан, орчноо ногооруулж, эрүүл орчинд амьдарч ажиллахын төлөө улам хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч мөн мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаанд оролцогчидтой уулзаж, хүүхэд, залуустай хамт ой, модны ач тус, үнэ цэнийг таниулах өртөөчилсөн аялал, “Ой яг…” сэдэвт танин мэдэхүйн сургалтад оролцлоо.

Энэ сарын турш үргэлжлэх “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр нийслэл хотын найман байршилд 300 гаруй байгууллага мод тарина.

“Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд гэхэд л зургаан төрлийн навчит болон шилмүүст, нийт 3,000 мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Же Мён энхийн хэлэлцээ эхлүүлэхийг Хойд Солонгост уриалав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч бямба гарагт олны өмнө...

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Шинэ эдийн засагт шилжих эхлэл "Ногоон өртөө" Өнөөдөр нээлтээ хийсэн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...