Wednesday, August 19, 2026

Буриад монголчуудын нэгдсэн чуулган болно

Date:

Буриад зоны урлаг, өв, соёлын их наадам “Алтаргана” энэ жил Булган аймагт долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд болно. 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд анх болж, гараагаа эхэлсэн “Алтаргана” наадмын буухиаг буриад зон аж төрөн суудаг аймаг, сумд хоёр жил тутамд буухиалан зохион байгуулж, олон улсын наадам болж хилийн чанадад ОХУ-ын Буриад улсад ч зохион байгуулсан түүхтэй. Энэ жил 30 жилийнхээ ой дээр, 15 дахь удаагаа болох “Алтаргана” их наадмаа угтан Монголын Буриадын төв холбооноос “Буриад монголчуудын нэгдсэн чуулган”-ыг зохион байгуулахаар болжээ.

Монголд аж төрж суугаа буриад-монголчуудын өв соёл, уламжлалыг хөгжүүлэх арга замын тухай ярилцаж, шилдэг өв уламжлал, соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх арга, боломжийг тодорхойлж, эв нэгдэл, нягтрал, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэхүү чуулган 2024 оны дөрөвдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд болохор товлогджээ.

“Буриад монголчуудын нэгдсэн чуулган”-д Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа буриад-монголчуудын төлөө ажиллаж буй бүх ТББ-ууд, буриадуудын аж төрж буй аймаг, орон нутгийн төлөөлөл оролцох юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотын 9 дүүрэг, Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр сум, Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн ЗДТГ-ийн төлөөлөл, “Алтаргана” наадмыг зохион байгуулах хорооны гишүүд, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сум, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Эрдэнэт хот, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Чингис хот, Батширээт, Биндэр, Дадал, Норовлин сум, Дорнод аймгийн Хэрлэн, Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдын төлөөлөл оролцох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.  Нийслэлийн Засаг дарга...

Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган шоо метр хөв цөөрөм байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын...