Wednesday, August 19, 2026

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Date:

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.

Ялангуяа Баянзүрх дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 12 мянган айлын орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломжтой болж буй. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байгаа юм.

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийн ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Өргөтгөлийн ажлын хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 шоо метр багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг ажлыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ. Төслийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь эрчим хүчний салбарт “ДЦС-III”-ын өргөтгөл зэрэг хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.  Нийслэлийн Засаг дарга...

Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган шоо метр хөв цөөрөм байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын...