Thursday, October 8, 2026

МИАТ ТӨХК Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1-1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа

Date:

МИАТ ТӨХК дөрөвдүгээр 01-нээс дөрөвдүгээр 30-ны өдрийг дуустал хугацаанд Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа. Тодруулбал, хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авах тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой.

Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай. Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй. Үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчид Blue Sky Mongolia-н миль хуримтлагдахгүй болохыг анхаарна уу. Суудлын тоо хязгаартай. Дэлгэрэнгүй мэдээллийг: +976 11 333-999 дугаараас авна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...