Thursday, October 8, 2026

Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх асуудлаар санал солилцжээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Шинжаан Уйгурын өөртөө засах орны намын дарга Ма Шинь Руйтэй уулзаж тодорхой чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ. Тухайлбал;

Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх, Булган Ярант боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж Байтаг, Бургастай, Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох, баруун бүсийн арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрт Шинжааны хөрөнгө оруулалтыг татах, Өрөмч хотод хуурай боомт байгуулсан туршлага дээр үндэслэн Ховд хуурай боомт байгуулах чиглэлээр хамтран ажиллах, баруун бүсийн аймгууд, Шинжаан муж болон хоёр талын хил, гааль, боомтын хамтын ажиллагааны байнгын механизмтай болох, агаарын Цээл хаалгыг нээж Харбин, Манжуураас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэн Өрөмч орох агаарын шинэ зам нээх, Ховд Өрөмч, Өрөмч Улаанбаатар чиглэлийн нислэг нээх, нүүрс тээвэрлэн Такашикен боомтод хүргэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...