Sunday, November 29, 2026

Орон нутгийн замд шар усны үерээс хамгаалах арга хэмжээ авч байна

Date:

Хаврын урь орж, цас мөс хайлж буйтай холбоотойгоор авто зам, замын байгууламжийг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүргийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал олон улс, улсын чанартай авто зам хариуцагч компаниудад өгсөн.

Өнөөдрийн /2024.03.25/ байдлаар олон улс, улсын чанартай авто зам хариуцагч компаниуд шар усны үерээс сэргийлэх дараах арга хэмжээ авч ажиллажээ. Тодруулбал,

Авто замын зурвас газрын хог хаягдал, малын сэг зэм, шуудуунд хуримтлагдсан хог, чулуу, бут сөөг зэрэг зүйлийг бүрэн цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгожээ. Зорчих хэсэг болон хөвөө, далангийн хажуу налуугийн цасыг бүрэн цэвэрлэх, ус зайлуулах орох гарах хэсгийн цасыг цэвэрлэсэн байна.

Хаврын шар ус урсан өнгөрөх, голын цөн түрэх, тошин гарч халиа үүсэх явцад байнгын хяналт тавьж арчилж хамгаалах, замын далан, гүүрийн тулгуур, хамгаалах далан сувагт угаагдал үүссэн, үүсэхээр байгаа бол голдирол, чиглэлийг өөрчлөх, урсгалыг залах, угаагдсан хэсгийг тухай бүр засварлажээ.

Ус зайлуулах шуудуу, хиймэл байгууламжийн ёроолын хог хаягдлыг дахин цэвэрлэх, хучилтын суурь хөрс хөвөөнийхөөс түргэн гэсэж хажуугийн чийг замын гол руу шингэх үйл явцыг түргэтгэдэг учир хатаах зэрэг ажлыг хийжээ. Мөн авто зам хариуцагч компаниуд зам, гүүрийн байгууламжид өдөр тутмын үзлэг шалгалтыг тогтмол хийж, зорчих хэсэг, хөвөөний аюулгүй зорчих нөхцөлийг бүрэн хангаж, цаг алдалгүй ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай...

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 4 жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим...

УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...