Saturday, November 23, 2024

Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаарх ээлжит уулзалтаа Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд хийлээ.
Яармаг бүсэд Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороо багтдаг, 30,754 хүн амтай. Уулзалтад тус бүсэд ажилладаг төрийн албан хаагчид оролцлоо. Тус бүсэд төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэг, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний 184 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулав. Засгийн газар баялгийн реформ хийж, авлигатай тэмцэн, нүүрсний арилжааг ил тод болгосноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5000 ам.долларт хүрсэн. Улсын төсөв давж биелсэн орлогоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. 2021-2023 онд Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад өр төлбөрийг барагдуулсан гэв. Мөн бүсчилсэн хөгжлийн дагуу орон нутгийг баруун бүс, хангайн бүс, хойд бүс, говийн бүс, төвийн бүс, зүүн бүс гэсэн зургаан бүсэд хуваасан. Үүнтэй адил нийслэлийг бүсчилж хөгжүүлэх боломжтой. Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, хүртээмжтэй болно. Иргэд төрийн ямар ч үйлчилгээг 20 минутад авдаг байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.Мөн нийслэлд тулгамдаж буй түгжрэлийн асуудал ч шийдэгдэнэ” гэлээ.

Дараа нь уулзалтад оролцсон төрийн албан хаагчид саналаа хэлэв.
ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Д.Алимаа: Иргэд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна. Манай хороонд барилга их баригдаж байна. Ногоон байгууламж барих газаргүй болох вий гэсэн болгоомжлол байна. Үүнд анхаарч өгөхийг хүсье.
ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Наранцацрал: Засаг захиргааны одоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон байна. Тиймээс дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэж үзэж байна. Хорооны Засаг даргад тодорхойлолт бичиж өгөхөөс өөр ямар ч эрх мэдэл алга. Тиймээс Засаг дарга нарын эрх мэдлийг нэмж өгмөөр байна.
ХУД-ийн Засаг даргын орлогч Б.Цэрэн: Яармаг бүсийг бүсчилсэн хөгжлийн загвар болгон хамгийн түрүүнд хөгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь чухал байна. Бүсчилж хөгжүүлбэл жишээ нь, өрхийн 4-5 эмнэлгийг нэгтгэж хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг болгох боломжтой гэсэн санал хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...