Friday, May 15, 2026

Жүжигчин Жон Сена “Оскар”-ын тайзнаа нүцгэн гарав

Date:

Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь упаагийн ёслол Лос-Анжелесийн Долби театрт болж өндөрлөлөө. Кино наадмын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин, бөх Жон Сена “Оскар”-ын шилдэг хувцасны дизайны шагналтыг зарлахаар нүцгэн гарч ирсэн нь дуулиан дэгдээв. Жүжигчин Жон Сена шилдэг хувцасны дизайны шагналтыг нүцгэн зарлахдаа “Хувцас маш чухал шүү” хэмээн хэлжээ.

Ялагчийг зарлахаар гарч ирсэн түүнд Жимми Киммел хөшиг мэт зүйл нөмрүүлэн биеийг нь халхалсан бөгөөд энэ нь яг л Ромын үеийн баатруудыг санагдуулам байсныг үзэгчид онцолжээ. 

Жон Сенагийн энэ үйлдэл 50 жилийн өмнө “Оскар”-ын тайзнаа болсон нэгэн дуулиант явдлыг сануулжээ. 1974 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Дэвид Нивен алдарт жүжигчин Элизабет Тейлорыг зарлахтай зэрэгцэн чармай нүцгэн эр тайзны араар гүйжээ. Энэ үйлдэл Оксарын шагнал гардуулах ёслолын түүхэн дэх хамгийн тааварлашгүй, галзуу үйл явдлуудын нэг байсан юм.

Нүцгэн гүйсэн хүн бол Роберт Опел хэмээх бисексуал уран бүтээлч байжээ. Тэрбээр Сан Франциско хотод ижил хүйстэн үйлчлүүлэгчдэд зориулсан урлагийн галерей эзэмшдэг байсан аж. Шуугиан тарьсан эл үйл явдлын дараа Опел хэсэгхэн хугацаанд олны анхаарлын төвд орж, стэнд-ап комеди хүртэл хийж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...