Sunday, August 16, 2026

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэд 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оржээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Б байрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, тохижуулж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 50 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий уг цэцэрлэгт яамны болон харьяа байгууллагын албан хаагчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм байна. Салбарын сайдын санаачилгаар хэрэгжүүлсэн уг ажлыг цаашид өргөжүүлэн, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж илүү олон хүүхэд хамрагдах боломжийг бүрдүүлэх аж.

Цаашид салбарын албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилтын хүрээнд ажилчдын орон сууц /Тээвэрчин хотхон/-ыг барьж байгуулна гэдгийг сайд С.Бямбацогт онцоллоо. 2-5 насны хүүүхдийн 2 бүлэг нийт 50 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн, хүүхдүүдийн сурч хөгжих орчныг бүрдүүлсэн, хүүхдэд ээлтэй, сургалтын орчныг бүрдүүлсэн байна. Одоогийн байдлаар тус цэцэрлэгт Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчдын 28 хүүхэд, УБТЗ-ын зүтгүүрийн депогийн 22 хүүхэд нийт 50 хүүхэд хамрагдаж байна. Ташрамд дурдахад, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Хүүхдийн секторын харьяанд 27 цэцэрлэг багтдаг. Эдгээр цэцэрлэгт 4500 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...