Wednesday, October 7, 2026

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг элэгний хавдрыг тайрах мэс заслыг амжилттай хийжээ

Date:

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт элэгний хавдрын үед хавдрыг элэгтэй нь хамт тайрах мэс засал эмчилгээг нутагшуулах ажил амжилттай үргэлжилж байна. Энэ хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын 21-нд элэгний 7;8 сегментэд байрласан хавдрыг тайрах мэс заслыг амжилттай хийжээ. Хэнтий аймагт нутагшуулах төслийн хүрээнд ажиллаж байгаа АУ-ны доктор мэс заслын эмч Д.Адилсайхан, Наранбаяр, Билгүүн, мэдээгүйжүүлгийн эмч Г.Алтансувд, хагалгааны сувилагч С.Энхтунгалаг, үйлчлэгч Ш.Отгонцэцэг нарын баг хамт олон энэхүү мэс заслыг хийсэн байна. Ийхүү Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт элэгний хавдрын үед хавдрыг элэгтэй нь хамт тайрах мэс заслыг 3 дахь удаагаа амжилттай хийжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...