Wednesday, October 7, 2026

Төв аймгийн Сэргэлэн суманд хоёр насны морь уралдуулжээ

Date:

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа жилийн тавдугаар сарын 1 хүртэл буюу өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон. Гэтэл энэ тогтоолыг зөрчин өвлийн цагт морин уралдаан зохион байгуулах явдал гарсаар байна. Тухайлбал, өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 17, билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн найманд Төв аймгийн Сэргэлэн суманд азарга, их насны морьд уралдуулжээ.

Орон даяар хаваржил хүндэрч, өндөржүүлсэн бэлэн байдал зарласны зэрэгцээ өчигдрийн хувьд нийт нутгийг хамарсан цас зуд байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч, нийслэлээс гарах бүх авто замуудыг түр хугацаагаар хаасан. Мөн олон арван автомашин цасанд сууж, олон хүн төөрч сураггүй болсныг эрэн хайж, аврахаар онцгой байдлынхан болон хилийн цэрэг, цагдаагийнхан ажилласан. Ийм үед Засгийн газрын тогтоолыг зөрчин, унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан байж хурдан морины уралдаан зохион байгуулж, зугаа цэнгэл хөөцөлдөж байгаа нь зохисгүй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...