Wednesday, July 1, 2026

Халиа тошин цаашид нэмэгдэх эрсдэлтэй байна

Date:

УОК-ын Шуурхай штабаас нийслэлийн хэмжээнд үүсээд байгаа халиа дошингийн нөхцөл байдалтай холбогдуулан газар дээр нь ажиллаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 7, 41, 26 дугаар хороонд гурван байршилд халиа дошин үүсэж, эрсдэл бүхий бүсэд 70 айл өрх байгаа бөгөөд одоогоор усанд автсан айл өрх байхгүй.

Сүхбаатар дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрсний ус ихээр гарч гудамж талбай , авто зам, айл өрхийн хашаанд халиа дошин үүсч, нөхцөл байдал хүндэрсэн.  Дээрх хороодын халианд өртсөн нийт 42 айл өрх, эрсдэлтэй нөхцөлд байгаа  бөгөөд мөсөөр далан байгуулан усны урсгалыг сэргээх, хаягдал мөсийг цэвэрлэн тээвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.  Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд 15,11,29,33 дугаар хороонд нийт 11 байршилд халиа дошин үүссэн учраас 1380 м суваг татаж, 110м урттай түр мөсөн далан босгож, хариу арга хэмжээг тухай бүрт авч ажиллаж байна.

Цаашид ч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учраас халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байгааг энэ үеэр мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...