Thursday, October 8, 2026

2024 оны нэгдүгээр сард 10,2 сая тонн ачаа тээвэрлэжээ

Date:

Зам, тээврийн хөгжлийн яам 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны нэгдүгээр сард 11.5 сая зорчигч тээвэрлэлээ. Мөн хугацаанд бүх төрлийн тээврээр 10.2 сая.тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт ачаа тээврийн 67 хувийг автотээврээр, 33 хувийг төмөр замаар тээвэрлэлээ. ОХУ-тай хиллэдэг боомтуудаар 3.8 мянган тонн ачаа гарсан бол БНХАУ-тай хиллэдэг боомтуудоор 6.6 сая тонн ачаа гарсан байна. Үүнээс хамгийн их ачаа Гашуунсухайт боомтоор 3.6 сая.тонн, Шивээхүрэн боомтоор 1.8 сая тонн, Ханги боомтоор 649 мянган тонн, Булган боомтоор 250 мянган тонн, Бичигт боомтоор 157 мянган тонн, Замын-Үүд боомтоор 83 мянган тонн, Бургастай боомтоор 61 мянган тонн, Баянхошуу боомтоор 45 мянган тонн ачаа тус тус экспортод гарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...