Sunday, November 24, 2024

Манай улсад ковидын халдвар 19 хувийн тархалттай байна

Date:

Монголын уламжлалт сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагаан сарын баяраар иргэд олноороо цугларч хоорондоо золгодог. Энэ үеэр халдварт өвчний эрсдэл бий болдог. Тиймээс амьсгалын замын халдварт өвчин болон хоол боловсруулах замын халдвараас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Энэ оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшинд байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн өвчлөл улсын хэмжээнд 12 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд идэвхжил өндөр байна. Нийт 8788 хүн  хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд буюу уушгиний хатгаагаар хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 1693 хүүхдийн 74.7 хувь нь амсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Томуу, томуу төст өвчнөөр бүх насныхан өвдөх боломжтой боловч нярай  болон бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэд, ХДХВ-ийн халдвартай иргэн, сүрьеэ, чихрийн шижин, зүрх судасны өвчин, 65-аас дээш насны бүлгийн хүмүүс томуугийн халдвараар өвдсөн тохиолдолд хүндрэх магадлалтай.  Цагаан сарын баяраар олноороо цугларах учраас амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна. Тухайлбал, гараа савандаж угаах, гараа спиртэн суурьтай халдваргүйцүүлэгчээр ариутгаж болно. Бага насны хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй.

Вирус судлалын тандалтаар томуугийн А хүрээний H3N2 вирус хамгийн түгээмэл буюу 46 хувийн, ковидын халдвар 19 хувийн, томуугийн  А вирус 10 хувийн, бусад томуугийн вирус 1.3 хувийн тархалттай байна.

Цагаан сарын баярын үеэр хүнсийг буруу хадгалах, хэрэглэхтэй холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл бий болдог. Тиймээс цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцлийг сайтар харах хэрэгтэй

  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний амсарт ан цав үүссэн эсэх, чанар байдлыг сайтар шалгах
  • Өндөг, өдгөн бүтээгдэхүүн, крем, майонез, жигнэмэг, бялуу зэрэг хөргүүрт хадгалах ёстой  хүсний бүтээгдэхүүнийг хүргүүртэй газраас худалдаж авах
  • Баярын  ширээн дээрээ ууц болон чанасан мах тавихдаа удаан хугацаагаар ил задгай тавихгүй  байх, сэрүүн газар, хөргүүрт хадгалахыг зөвлөж  байна
  • Баярын салат, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзаарай
  • Жимс ногоог угааж хэрэглэх гэх мэт энгийн боловч хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсье.

Хоолны хордлого авсан байж болзошгүй буюу хоногт 3 буюу түүнээс дээш хугацаагаар суулгах, бөөлжих, -37.5 -аас дээш халүуурсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түүнийг гэртээ тусгаарлаж, ойр байрлах дүүрэг, өрхийн эмнэлэгт хандахаас гадна ХӨСҮТ-д хандах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...