Sunday, November 29, 2026

Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км хатуу хучилттай авто зам, 1205 у/метр гүүрийг шинэчлэн сайжруулж, бүрэн засварлана

Date:

Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан. Тус төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.02.06/ болж  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд  болон Дэлхийн банкны төлөөлөл оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үйл ажиллагааг нээж,

Монгол Улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богинохон. Төслийн зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, барилгын ажил эхлүүлэх хэрэгтэй.

Мөн төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүй байж, авто замыг чанартай,  аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, тээвэр ашиглалтын зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэх, цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг хэллээ.

Дээрх төслийн хүрээнд нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршилд нийт 1205 урт метр төмөрбетон гүүрийг шинэчлэн сайжруулахыг зэрэгцээ, насжилт, ихтэй, эвдрэл ихтэй замуудад их засвар хийнэ.

Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан.

Тус төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.02.06/ болж  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд  болон Дэлхийн банкны төлөөлөл оролцлоо. Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үйл ажиллагааг нээж,

Монгол Улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богинохон. Төслийн зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, барилгын ажил эхлүүлэх хэрэгтэй.

Мөн төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүй байж, авто замыг чанартай,  аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, тээвэр ашиглалтын зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэх, цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг хэллээ.

Дээрх төслийн хүрээнд нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршилд нийт 1205 урт метр төмөрбетон гүүрийг шинэчлэн сайжруулахыг зэрэгцээ, насжилт, ихтэй, эвдрэл ихтэй замуудад их засвар хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай...

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 4 жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим...

УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...