Saturday, July 4, 2026

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа онцоллоо.
 
Цаашид худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, бодит ажил болгохын төлөө байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүч, бензин, дизель түлшний нийлүүлэлттэй холбоотой үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.
 
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Антониу Гутерриш нэн даруй гал зогсоохыг шаардав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ОХУ Киевт...

Буриад зоны “Алтаргана” наадам эхэллээ

Буриад зон олны “Алтаргана” наадам өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Frontera Capital Group”-ийн төлөөлөгчидтэй уулзав

Байгалийн баялгийг санхүүгийн үнэ цэн болгох шинэ алхам “Чингис хаан...