Wednesday, July 23, 2025

“Улаанбаатар” өвлийн наадам ирэх амралтын өдрүүдэд болно

Date:

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”арга хэмжээг2024 оны нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулах гэж байна.

Монгол Улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

Наадмын үеэр

  • Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах бөгөөд

Үзүүлбэр, үйлчилгээ

  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Снөүбоардын үзүүлэх тоглолт
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Хоол ундны үйлчилгээ
  • Цана, чарганы үйлчилгээ үзүүлнэ.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчид оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, ОХУ-ын Бүгд найрамдах Тува, Бүгд найрамдах Буриад улс гэх мэт монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар “Чайна энержи групп” компанийн төлөөлөлтэй уулзжээ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод...

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...

Төрийн далбааны эхийг зохиосон төгөлдөр авьяастан Додийн Чойдог

Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой...

Зууны домогт хилчин, зургаадай таягтай генерал

Баян оросын хамжлага Баяндун сумын дарга болсон нь ...Хавтгай цагаахан...