Friday, May 15, 2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал ирэх сарын 5 хүртэл хойшиллоо

Date:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус шүүхийн эрүүгийн хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цагт товлон зарласан боловч нэр бүхий гэрчийг шүүх хуралдаанд албадан оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарласан юм. Өнөөдөр болох байсан шүүх хуралд нэр бүхий гэрч нар хуралдаанд ирээгүй байх бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчид “…Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах, гэрчийг албадан ирүүлэх талаарх шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг дахин хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг гаргасан байна.

Шүүх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж, нэр бүхий гэрчийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх шийдвэрийг дахин гаргаж, гэрч нарыг хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч Б.Энх-Амгаланд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...