Saturday, November 23, 2024

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хацү башёд зодоглоно

Date:

Японы мэргэжлийн сүмод барилдаж байгаа цорын ганц ёкозүна буюу Их аварга цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ долоо хоногийн ням гарагт эхлэх шинэ оны эхний башёд зодоглохоор бэлтгэлээ хангаж байна. Тэрбээр сүүлийн гурван удаа дараалан өнжсөн юм. Их аварга Тэрүнофүжигийн дэвжээний багш Исэгахама пүрэв гарагт мэдэгдэхдээ “Тэр өөрийгөө сайн байгаа гэж хэлсэн ч бэлтгэлийн үеэр хийсэн барилдааных нь тоо өмнөхөөсөө цөөн хэвээр байна. Миний харж байгаагаар түүнийг барилдах хүртэл нь би түүний биеийн байдлынх нь талаар хэлж чадахгүй байна” гэжээ..

Өдгөө 32 настай их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн оны тавдугаар сарын башёд 14-1 гэсэн амжилтаар эзэн хааны цомыг найм дахь удаагаа хүртсэн юм. Гэвч нурууны өвдөлтийн улмаас нагоя башёг дөрөв дэх өдрөөс нь орхисон билээ. Кюүшюү башёгийн дараа 11-р сард болсон Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр тус зөвлөлийн зарим гишүүн Тэрүнофүжиг шинэ оны анхны тэмцээнд барилдахыг уриалсан юм. Монгол гаралтай ёкозүна чансаа өндөртэй өрсөлдөгчийнхөө эсрэг шаргуу бэлтгэл хийж байгаа ч тамир тэнхээ муутай харагдаж байна хэмээн Японы хэвлэлд онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...