Sunday, November 24, 2024

Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

Date:

Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Төрөөс иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Энэ дагуу Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Иргэдийг орон сууц худалдаж авахад зориулж олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2023 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр 7.2 их наяд төгрөгийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийг 115.1 мянган иргэнд олгожээ. Зээлд хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь хоёр сая төгрөгөөс дээш буюу дунджаас дээгүүр орлоготой иргэд эзэлж байна. Энэ нь бага, дунд орлоготой иргэдэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байна гэсэн үг.

Тиймээс төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн бодлогыг өрх, гэр бүлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид зориулж татварын таатай орчныг бий болгох, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, төслийн хүрээнд газар чөлөөлсөн иргэдийг түр болон байнгасуурьшуулах төрийн орон сууцны тоог тогтмол нэмэгдүүлэх, нэн ядуу, бага орлоготой болон бусад зорилтот бүлгийн иргэдэд тохирсон  халамжийн,түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага үүссэн. Энэ бүхнийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулж байгуулахаар тогтоолд тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...