Monday, May 18, 2026

Шинээр орж ирэх автобуснаас Төрийн ордны албан хаагчдад хуваарилна

Date:

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад шалгарсан БНХАУ-ын “Yutong Bus” компанитай Нийслэлийн Засаг дарга албан ёсоор гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 31 гэхэд 600 автобус нийлүүлнэ. Ингэхдээ 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх юм. Энэ хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцах аж. Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээж буй.

“Yutong Bus” компанийн үйлдвэрээс шинээр угсарч буй автобуснуудын талаар мэдээллээ байнга ирүүлж буй багаад эхний автобуснууд энэ сарын 29-нд орж ирнэ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Шинээр орж ирэх автобуснуудаас Төрийн ордны үйлчилгээнд зориулж олгоно. Уг автобусаар Төрийн ордонд ажиллаж байгаа төрийн захииргааны албан хаагчид зорчих болно. Ингэснээр хүн бүр автомашин унаж хотын төв рүү ирэхгүй. Ажилчдын нэгдсэн автобусаар ажилдаа ирж, буцдаг болно” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...