Friday, November 22, 2024

Х.НЯМБААТАР: Нийслэлд бүртгэлтэй 720 мянган автомашины тоог нэмэхгүй, нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон бусад холбогдох албаныхан байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагынхантай уулзлаа. Энэ хүрээнд байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гарц, шийдлийн талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ-аар батлуулаад байна. Улаанбаатар хотын агаар, орчин, хөрсний бохирдол, хог хаягдал болон тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Ингэхдээ нийслэлд зургаан дэд төв байгуулж, газар чөлөөлөлт хийн, эхний ээлжид ирэх онд Сэлбэ, Баянхошуу дэд төвд 18 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Тэрчлэн нийслэлд бүртгэлтэй 720 мянган автомашины тоог нэмэхгүй. Мөн богино хугацаандаа агаарын чанарыг сайжруулах, бүсийн яндангийн тоог бууруулах хүрээнд  20 мянган цахилгаан халаагуурын тендерийг зарлах гэж байна. Цаашид эрчим хүчний чадлыг нэмэгдүүлбэл 100 мянган айлыг ч цахилгаан халаагуурт шилжүүлэх боломжтой. Энэ мэтчилэн тус хуулиар нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын хөдөлгөөний түгжрэл, агаар, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна” хэмээв.

Уулзалтад оролцсон төлөөллүүд агаар, орчны бохирдлыг бууруулж, байгаль орчныг хамгаалахын тулд

  • Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгож, гадаадын зээл тусламжид хамруулах
  • Цахилгаан машины хэрэглээг дэмжих
  • Нүхэн жорлонг үгүй болгох
  • Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг импортын болон гаалийн татвараас чөлөөлөх
  • Иргэдэд хог хаягдлын талаарх боловсрол олгох, үүнийг хууль журамд тусгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Ус, хөрс, агаарын бохирдлын бүх судалгааны дүнг нэгтгэсэн сантай байж, эх сурвалж болгох зэрэг саналыг дэвшүүлж байлаа.

Түүнчлэн эдгээр саналтай холбоотойгоор хэрэгжиж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдэд ч мөн тусгана гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар нар илэрхийлсэн юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...