Wednesday, October 7, 2026

Дорноговийн Айраг суманд отрын штаб байгуулжээ

Date:

Дорноговь аймгийн Айраг сумын хоёрдугаар багт хүчтэй цасан шуурганы улмаас уруудсан мал сүргийг тогтоон барих, уруудсан малыг отор нүүдлийн зохион байгуулалтад оруулж, бүртгэлжүүлэх ажлыг сумын Онцгой комисстой хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус суманд Отрын штаб байгуулан, дулаан байр, хоол, хүнсээр хангах ажлыг хэрэгжүүлж байгаа ажээ. Айраг сумын нутаг Сайн-Ус багийн 30 дугаар зөрлөгийн зүүн талд Дэрст хөтөл гэдэг газар 10 мянга гаруй адуу шуурга уруудан ирээд байгаа ажээ. Эдгээр адууг хумьж яваа иргэд, малчид, ажлын хэсгийн хамт олонд Айраг сумын цэцэрлэгийн хамт олон халуун хоол цайгаар үйлчилжээ.

default
default
default

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...