Friday, November 22, 2024

БНХАУ-ын ӨМӨЗО-той авто замын салбарт хамтран ажиллана

Date:

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны зам харилцаа тээврийн танхимын орлогч дарга Ли Ши болон холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд,

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал Монгол Улсын авто замын салбарын өнөөгийн нөхцөл байдал хийгээд Монгол Улсын Засгийн газрын зүгээс авто замын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар товч танилцуулга, мэдээллийг хүргэлээ.

Дурдвал,

Монгол Улс 14.921км авто замтай. Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Замын-Үүдээс Алтанбулаг, Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур чиглэлд АН-4 чиглэлийн олон улсын авто замтай.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн таван цагариг” хөтөлбөр 2024 оноос эхлэн хэрэгжиж аймгуудыг хооронд нь, хилийн боомттой, сумдыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбоно.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа авто замын салбарын бодлого, норм, стандарт, дүрэм, баримт бичгийг боловсруулан, эмхэтгэж, шинээр баригдаж байгаа замуудын техник технологи, чанарт хяналт тавьж ажилладаг.

Түүнчлэн шинээр баригдсан болон одоо байгаа авто замын өдөр тутмын засвар арчлалтад хяналт тавьж, төлбөр авах цэгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж ажиллаж байна гэв.

Түүнээс гадна Монгол Улсын авто замын итгэмжлэгдсэн төв лаборатори буюу материал чанарын сорьцод хяналт тавьж ажилладаг төдийгүй авто замын салбарт шинээр нэвтэрч байгаа орчин үеийн шинэ техник технологи, тоног төхөөрөмжүүдийг хэрхэн нэвтрүүлэх болон ашиглалтыг сайжруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар талууд авто замын салбарын судалгаа, шинжилгээ, орчин үеийн тоног төхөөрөмж, техник технологийг хөгжилд харилцан туршлага солилцоход бэлэн байгаагаа илэрхийлээд, хамтран ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...