Sunday, December 21, 2025

Сайд С.Бямбацогт Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга А.А.Козловтой уулзлаа

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар шинээр томилогдсон А.А.Козлов сайдтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар илэн далангүй ярилцлаа.

Тухайлбал Монгол Улсад нийлүүлэгдэж буй шатахууны тээвэр дээр илүү хурдтай ажиллах, мэдээллийг тогтмол солилцож байхаар тогтлоо. Мөн зөвхөн шатахуун тээврийн асуудлыг дагнан хариуцаж ажиллах хүмүүсээ томилжээ. Тээврийн салбараас шалтгаалж нийлүүлэлт тасалдсан зүйл байхгүй гэдгийг ч Козлов сайд онцоллоо.

Энэ оны эхний 11 сарын байдлаар 1.8 сая тонн нефтийн бүтээгдэхүүн ОХУ-аас импортоор авсан нь өнгөрсөн оны бүтэн жилийн дүнгээс 27.4% буюу 440 мянган тонноор илүү байна. Энэ нь нэг талаар манай улсын экспорт импорт огцом нэмэгдэж, өмнөх жилүүдийнхээс ачаа тээвэр бараг 2 дахин их буюу 100 сая тоннд хүрч байгаатай холбоотой юм.

Гэхдээ хоёр талын төмөр замчид шатахуун тээврийг байнгын тасалдалгүй байлгах талаар бүх хүчээ дайчлан хамтран ажиллаж байна. Мөн Козлов сайдтай дараах асуудлаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төмөр замын төв шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Хөшигийн хөндийн тээвэр ложистикийн төвийг байгуулахад “Богдхан” төмөр зам онцгой ач холбогдолтой. Уг бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг шуурхайлах талаар хоёр тал идэвх санаачилгатай ажиллах

Төмөр замын төв коридорыг өргөжүүлж 2030 он гэхэд жилд 60 сая тонн ачаа тээвэрлэдэг болох, Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан УБТЗ-ын өмч болох Чойбалсан-Эрээнцав-Соловьёвск хэсэглэлийн их засварыг эхлүүлэх асуудлыг улам эрчимжүүлэх.

Хоёр улсын хооронд хийгдэж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх, шинэ цэгүүдийг нэмэх талаар хамтарч ажиллах. Ялангуяа ОХУ-ын иргэд манай улсаар дамжин Зүүн Өмнөд Азийн орнууд руу зорчих асуудлыг дэмжих чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун...

“Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр...

Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Санжаагийн Наранцогтыг...

Их хэмжээний байгалийн чулуу хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ

Сайншанд дахь гаалийн газрын харьяа "Чойр" гаалийн салбарын хяналтын...