Monday, July 21, 2025

200 мянган иргэнийг автомашинаас нийтийн тээвэр рүү шилжүүлнэ

Date:

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос нийтийн тээврийн салбарыг шинэчлэх түүнтэй холбоотой авах арга хэмжээний талаар тодорхой ажлууд төлөвлөжээ. Энэ талаар Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамир танилцууллаа.  Түүний илтгэлээс онцлоход, 

Манай үндэсний хороо нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг хэрхэн өөрчлөх, хэрхэн бэлдэх, нийтийн тээврийн үнэ тарифыг иргэдэд аль болох хялбар байдлаар шийдэх тухай судалгааг хийлээ. Бид 2025 он гэхэд 200 мянган иргэнийг хувийн автомашинаас нийтийн тээвэр рүү шилжүүлэх боломжтой гэж харж байна.  Олон улсад хэрэгждэг  “3Е”-гийн зарчмаар энэ боломжийг тооцоолсон.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-9 км цаг байна. 2024 онд үүнийг 30-35 км цаг.  Цаашдаа 50-60 км цагт хүргэх боломжтой гэж тооцож байна. Нийтийн тээврийн сүлжээнд иргэд маань хотын нэг захаас нөгөө зах хүртэл ямар нэгэн дамжин суулт хийхгүйгээр нэг автобусаар гарч байна.  Мөн гол гудамж зам руу төвлөрсөн төвлөрлийг үүсгэдэг ийм нөхцөл байдалтай байна.  Тухайлбал, “Хархорин” захын арын буудал дээр гэхэд 28 чиглэлийн автобус давхцал үүсгэн зогсдог.  Мөн хуучин “Ленин” клуб буюу Санк Петербургийн буудал дээр 22 чиглэлийн автобус зогсож байна.  Үүнээс үүдэн иргэд яг өөрийн суух автобусандаа суухаас биш дамжин суух гэсэн ойлголтгүй байна.

Бид эхний ээлжинд богино хугацаандаа Улаанбаатар хотын таван гол магистрал зам дээр нийтийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх байдлаар автобусыг өглөө оройны ачаалал өндөр цагт нь 1.3 минутын интервалтайгаар хөдөлгөөнд оролцуулна. Үүний дараа зургаан тойргийн 12 чиглэлд 98 автобусыг 2.5-5 минутын интервалтайгаар зорчуулна.  Тухайн тойрогт автобуснууд өөдөөсөө зөрж зорчино гэсэн шийдлүүлийг танилцуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хоошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас башёг орхилоо

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн тав дахь...

Наадмын нээлтээр “дэбют”-ээ хийсэн соёлын шинэ сайд

Жилд нэг удаа болдог төрт ёсны их баяр наадмын...

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг Ираны эсрэг тоглоно

Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA "Women’s Asia...

Их хүчтэний нутгаас дүүлсэн идэр залуу харцага

Энэ жилийн баяр наадмаар монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд...