Wednesday, July 1, 2026

“Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулган орон даяар зохион байгуулагдлаа

Date:

Гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөхийн хэрээр гамшгийн улмаас үүсэх хохирлыг урьдчилан тооцоолох, түүнээс сэрэмжлэх, эрсдэлийг даван туулах, дасан зохицох чадавхтай нийгмийг бий болгох нь чухал байна. Олон улсын туршлагаас харахад, гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаарддаг, үүнд төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үздэг.

Манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй нэн тэргүүний асуудлын нэг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд стандарт мөрдүүлэх явдал нэн чухал байна. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг орон даяар гурван өдөр зохион байгууллаа.  

Шадар сайд С.Амарсайхан “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” сэдвээр үндсэн илтгэл танилцуулсан. Тэрбээр “Стандарт бол ганц агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс. Манай улс сүүлийн 30 гаруй жил стандарт гэдэг чухал зүйлийг орхигдуулсны тод жишээ нь өнөөгийн Улаанбаатар хот. Тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэ нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их үзүүлэлт” гээд салбар бүрт стандарт мөрдүүлэх тал дээр Засгийн газраас онцгойлон анхаарч, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйг онцолсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...