Wednesday, April 16, 2025

YouTube болон TikTok-д хүүхдэд халтай контент оруулахаас хэрхэн хамгаалж байгааг мэдээлэхийг шаарджээ

Date:

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Европын холбооноос YouTube болон TikTok-д хүүхдүүдийг хууль бус, хортой контентоос хэрхэн хамгаалж байгаа талаарх мэдээллийг арваннэгдүгээр сарын 30-ны дотор өгөхийг шаарджээ. Энэ талаар өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн байна.

Европын холбоо нь Big Tech-ийн шинэ дүрэм болох Дижитал үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөхийн тулд компаниуд насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн тулд авсан арга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байгаа юм байна. Тиймээс YouTube, TikTok нь арваннэгдүгээр сарын 30 гэхэд хүүхэд хамгааллын арга хэмжээг нарийвчлан гаргах ёстой гэж Европын холбоо мэдэгдэв.

Google болон TikTok энэхүү тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй юм байна. Өнгөрсөн лхагва гарагт “Ройтерс” агентлаг мэдээлэхдээ Европын холбооны салбарын тэргүүн Тьерри Бретон энэ чиглэлээр тодорхой алхмыг хийхээр төлөвлөж байна гэжээ. Бретон ТикТокийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чьюд хандан Хятадын “ByteDance” компанийн эзэмшдэг платформ дээрээ худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд ямар ч хүчин чармайлт гаргахгүй байгааг шүүмжилжээ. Бретон мөн саяхан Alphabet-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичайд хүүхэд, өсвөр насныхныг хамгаалах үүрэг хариуцлагыг нь сануулжээ.

Технологийн компаниудын хариу мэдээллийн үнэлгээнд үндэслэн Европын холбоо дараагийн алхмуудаа төлөвлөнө гэж мэдэгджээ. Компаниуд DSA буюу өгөгдийн бүтэц ба алгоритмын хуулийг зөрчсөн тохиолдолд нийт бараа эргэлтийнхээ 6 хувь хүртэл торгууль ногдуулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны...

Нийслэлд хэрэгжих мега төслүүдийг эрэмбэлж, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргажээ

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг...