Friday, April 18, 2025

Арваннэгдүгээр сарын 1-нээс RFID буюу цахим гэрчилгээг үнэ төлбөргүй нааж эхэлнэ

Date:

Ирэх долоо хоногт буюу арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахим гэрчилгээ наах ажлыг улсын хэмжээнд эхлүүлнэ. Эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдэд наах бөгөөд жолооч та бүхэн амьдарч байгаа орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэдээ очиж цахим гэрчилгээгээ наалгаарай. Энэхүү ажлыг ЗТХЯам, Бодь Электроникс ХХК хамтран хэрэгжүүлж байна.

RFID цахим гэрчилгээ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон эсэхийг мэдээлнэ. Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх гэсэн шаардлага тавихгүй. Иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвдөө очиж наалгаарай. Цахим гэрчилгээг наахад ганцхан минут л зарцуулах тул жолооч нарыг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсэж буй юм.

Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой технологи юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...