Sunday, November 24, 2024

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамбаар лхаарамба Д.Жавзандоржийг томилжээ

Date:

Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц лам үүрэгт албанаасаа албан ёсоор чөлөөлөгджээ. Түүний нэр дэвшүүлсэн БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувийн саналаар Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын үүрэгт албанд томилогдсон байна. Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр болжээ.

Шинэхэн хамба Дуламрагчаагийн Жавзандорж Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Тэрбээр 1991 онд өвөө, эмээ болон Даваажав ахынхаа ачаар Эрдэнэмандал хийдэд лам болж Бурханы номыг үзэж эхэлсэн байна. Улмаар Улаанбаатар хотод ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилж үргэлжлүүлэн суралцсан аж. 1995 онд Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпил дацанд Дашжамц багшаар гүн ухааны чойрын ном заалгаж Буддын гүн ухаанд суралцаж эхэлсэн байна. Удалгүй Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Дамбажав, тэр үеийн дэд хамба Цэдэндамба нарын ивээлээр Энэтхэг явж сайн сурах зам нь нээгджээ. 1998 оны эхээр Энэтхэгийн Гомон дацанд Буддын гүн ухааны номонд үргэлжлүүлэн суралцаж 16 жилийн номоо дүүргэн 2012 оноос Лхаарамбын шалгалтад хамрагдаж 2018 онд лхаарамба цолоо хамгаалжээ. Энэ нь 1921 оноос хойш буюу өнгөрсөн 100 жилд Монголоос төрсөн анхны лхаарамба цолтон болсон аж.

Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншина уу.

https://ikon.mn/n/18j1

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...