Sunday, May 19, 2024

“Зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдорж” марк гарлаа

Date:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдорж марканд мөнхөрлөө.

Дуурийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын дуурийн хаан сэнтийг эзэлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн эрэгтэй дуучин Ц.Пүрэвдоржийн үйлс бүтээл, туурвилыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хойш үедээ таниулах зорилгоор “Зууны манлай дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдорж” сэдэвт блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргасан байна. Блок маркт 1964 онд Москвагийн их театрын тайзнаа Ази тивээс анх дуулсан П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Гремин, чимэглэл хэсэгт “Фауст” жүжгийн Мефистофель, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн ноён, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Хоролдой тэргүүн ноён, Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз, лого зэргийг дүрслэн оруулсан байна.

Маркийг бүтээхэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Ц.Пүрэвдорж сан” ТББ, түүний үр, хүүхдүүд зөвлөгөө өгч, зураг материалаар ханган ажиллажээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж 1929 онд Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Сэрүүн Галттай гэдэг газар төржээ.

Тэрбээр 1947 оноос Монголын театрын урлагт найрал дууны жүжигчнээс замналаа эхлүүлж, 1955-1960 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцан дуурийн дуучны мэргэжил эзэмшсэн байна.

1960-1990 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажилласан бөгөөд Дэлхийн залуучууд оюутны III, IV, V их наадам, гадаадын 20 гаруй орны дуурийн театрын тайзнаа уригдан тоглож, өөрийн орны болон дэлхийн сонгодог бүтээлээс 2570 гаруй удаа тоглосон байна. 

Мөн тэрбээр 1964 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх дуулаачийн студи, 1990 оноос Соёл урлагийн их сургуулийн профессор багшаар ажиллаж залгамж үеийг бэлтгэхэд өөрийн авьяас билэг, эрдэм чадлаа зориулсан. Мөн 1966-1998 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны хүндэт шүүгчээр тасралтгүй найман удаа ажилласан билээ.

Маркийн танилцуулга

Сэдвийн нэр: Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж

Маркийн нэр төрөл: Нэг блок
Сэдвийн дугаар: 1134 /4348/
Гүйлгээнд гарсан анхны өдөр: 2023.10.14
Нүүрний үнэ: 3000 төгрөг
Хэвлэгдсэн тоо: 11000 ширхэг
Маркийн хэмжээ: 30х40 мм
Блокийн хэмжээ: 95х95 мм
Хэвлэлийн арга: Офсет 4 өнгө
Анхны өдрийн дугтуйны үнэ: 8000₮
Анхны өдрийн дугтуйны тоо: 1111 ширхэг
Маркийн зураач: Б.Баярхүү

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хан-Уулын “халуун” тойрог

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид ирэх даваа гарагт эцсийн...

Эрх баригчид АН-ын автортой бүх бүтээн байгуулалт, сайн ажлуудыг зогсоосон

Ардчилсан намын Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн дарга Бямбын...

Дуурийн шинэ од Х.Долгион

БНХАУ-ын Өвөрмонголын дуурийн дуучин Х.Долгион сонгодог урлагийн тайзнаа амжилттай...

Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван сая гаруй мод тарьж ургуулна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 42 сая...