Tuesday, August 18, 2026

Газа хотын эмнэлэгт халдлага болж, олон зуун хүн амь эрсдэв

Date:

Палестины мэдээний агентлаг өчигдөр мэдээлснээр, Израилийн арми уржигдар шөнө Газын зурвас дахь эмнэлэг рүү дайрч, олон зуун хүний амь эрсэдсэн байна. Израилийн Батлан хамгаалах хүчин үүнийг үгүйсгэж, Палестины Исламын “Жихад” хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг олон улсын байгууллага, мөн Йордан, Ливан, Турк болон бусад улс Газын зурвасын эмнэлэг рүү халдсаныг зэмлэн буруушааж, олон улсын хамтын нийгэмлэгт хандан цус урсгахыг аль болох хурдан зогсоохыг уриалав.

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас мөн өдөр, Палестин даяар эмнэлэгт амь үрэгдэгсэд болон мөргөлдөөнд амиа алдсан палестинчуудын төлөө гурван өдрийн гашуудал зарлана гэж мэдэгджээ.

Израилийн Батлан хамгаалах арми аравдугаар сарын 17-ны орой мэдэгдэл гаргаж, Израилийн армийн байлдааны систем болон тагнуулын янз бүрийн эх сурвалжийн дүн шинжилгээнд Газын зурвас дахь зэвсэгт бүлэглэлүүд мөн шөнө Израилийн зүг олон пуужин харваж, Жихадын пуужин эмнэлэгт туссан учир энэ асуудлыг тэд хариуцах ёстой гэжээ.

Махмуд Аббас өнөө өглөө үг хэлж, Израилийн засгийн газар “бүх улаан шугам”-ыг давсан гээд, Махмуд Аббас болон Йордан, Египетийн удирдагчид өнөөдөр \18-нд\ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хийх Амманд төлөвлөсөн уулзалтаа цуцлахаар шийдсэн гэжээ. Тэрбээр, Палестины ард түмэнтэй нэгдэж, Газын зурвас болон Баруун эрэг дэх хүчирхийллийг зогсоохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг дахин уриалав.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Турк улс өчигдөр, 17-ны орой мэдэгдэл гаргаж Газа хотын эмнэлэгт олон зуун хүний аминд хүрсэн халдлагыг зэмлэн буруушааж, уг халдлагыг “Яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.  Нийслэлийн Засаг дарга...

Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган шоо метр хөв цөөрөм байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын...