Wednesday, July 1, 2026

Газын зурвас болон Ливанд 7 сэтгүүлч албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгджээ

Date:

Ливаны өмнөд хил дээр “Ройтерс” агентлагийн сэтгүүлч Иссам Абдаллах албан ажлаа гүйцэтгэж яваад амь үрэгдсэн бол Израиль Газын зурвасыг бөмбөгдсөний улмаас зургаан сурвалжлагч амиа алдсан байна. Тиймээс “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага өнгөрсөн долоо хоногийг “Ойрхи Дорнодын сэтгүүл зүйн цуст долоо хоног” гэж нэрлэжээ.

Аравдугаар сарын 14-ний бямба гарагт сурвалжлагч Иссам Абдаллахыг төрж өссөн нутаг нь болох Ливаны Эль Хайям хотод оршуулжээ. Тэрбээр мэргэжил нэгтнүүдийнхээ хамт Британийн “Ройтерс” агентлагт сурвалжилга бэлтгэж яваад амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг сэтгүүлчдийн бүлэг Израильтай хиллэдэг Ливаны өмнөд хэсэгт орших Алма аль Чааб хотын ойролцоо Израилийн цэргийн хүчин болон Ливан дахь Исламын зэвсэгт “Хезболла” бүлэглэлийн хоорондох мөргөлдөөнийг сурвалжлахаар байрлаад байжээ.

Долоо хоногийн дотор тус бүс нутагт 10 орчим сэтгүүлч амь үрэгдсэний долоо нь Газа, Ливанд Израилийн бөмбөгдөлт, галын улмаас амиа алдсан байна. Тэд бол Палестины “Хабар” агентлагийн гэрэл зургийн сэтгүүлч Мохаммед Собох, Палестины бие даасан “Аль Хамисса” мэдээллийн сувгийн Хишам аль-Наважха, “Айн Медиа” продакшны Ибрахим Лафи, Палестины “Аль-Султа аль-Рабиа” агентлагийн Мохаммад аль-Салихи нар юм. Түүнчлэн “Al Khamissa” сэтгүүлийн ерөнхий редактор Саид аль-Тавил, “Роя Ньюс” агентлагийн сурвалжлагч Мохаммед Абу Матар нар мөн албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...