Monday, June 9, 2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, өргөжин баяжиж буйг онцлон тэмдэглээд, хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон асуудлууд болох худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хилийн боомтуудыг төмөр замаар холбох, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг урагшлуулах, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын төслүүдийг түргэтгэхийн зэрэгцээ цахим эдийн засаг, ногоон хөгжил, ухаалаг хот байгуулалт зэрэг  салбарт шинэ хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын хувиар онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төслүүдээ 2023 онд бүрэн дуусгаж, 2024 оноос эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавихаар тохиролцсоныг дурдаад энэхүү яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарал хандуулж, нээлттэй, хурдтай ажиллахыг мөн хүслээ.

Элчин сайд Шэнь Миньжюань өөрийн томилолтын хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, төр, засгийн тэргүүн нарын зарчмын тохиролцоонд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгоход идэвх чармайлт гарган, богино хугацаанд үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд яригдсан томоохон төслүүд, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, боомтуудын хил холболтын асуудлуудад онцгой анхаарч шуурхайлан ажиллаж буйгаа уламжиллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...