Monday, April 21, 2025

Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана

Date:

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Уг төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Тухайлбал, бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй) зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 байгааг 30 жил болгож, хүнийг,  бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй, хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг  25 жил болгохоор тусгажээ. Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн насны хязгаар 14 байгааг төсөлд 16 болгож нэмэгдүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн хувьд албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, 6 сараас 3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулах юм байна.
Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгахаар тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...