Friday, November 22, 2024

Узбекистаны нийслэл Ташкент хотод ЭСЯ нээн ажиллуулахыг дэмжжээ

Date:

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Бүгд найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэн дэмжжээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улстай шууд хамтын ажиллагаа өргөжүүлэх хүрээнд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрийн дагуу 1977 онд тус улсын нийслэл Ташкент хотод Ерөнхий консулын газар нээн ажиллуулж байсан бөгөөд хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, Төв Азийн бүс нутаг дахь нөлөөг харгалзан 1992 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосон. Гэсэн хэдий ч 1994 онд Ерөнхий консулын газрыг татан буулгасан байна.

Узбекистаны Самарканд хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хэмжээний уулзалт уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзёевтай дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээхээр тохиролцсон юм. Гадаад харилцааны сайдын Узбекистан Улсад 2023 оны гуравдугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хооронд хоёр талт хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зуржээ. Түүнчлэн хоёр талын Гадаад харилцааны сайд нарын түвшинд Монгол Улсаас төв Азид чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух ЭСЯ-ыг Ташкент хотноо нээх тогтвортой нөхцөлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцсон аж. ЭСЯ-ыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм байна.

Тиймээс Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын ЭСЯ-ыг нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...