Tuesday, July 7, 2026

Ази, Европыг холбосон транзит тээвэрт ахиц дэвшил гарчээ

Date:

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод шилжүүлэн ачих чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулж, жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, улс хоорондын ачаа тээвэрлэлт хийгдэж эхэлсэн байна. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2023 онд шинэчлэн байгуулж, Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх боломжтой болжээ.

Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3 коридороор олон улсын ачаа тээвэрлэлт эхэлж, баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад оруулж, транзит тээврийг эхлүүлжээ. Польш улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, 14 улстай автотээврийн Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болж, Герман Узбекстан, Гүрж, Болгар улсуудтай автотээврийн хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна

Автотээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулж 150,647 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасав. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг E-mongolia платформоос авах боломжтой болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...