Saturday, August 22, 2026

Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцох хуулийн өөрчлөлтийг өргөн барина

Date:

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж 3 асуудал хэлэлцжээ. Монгол Улс Франц улстай ураны асуудлаар хамтарч ажиллах гэрээний талаар мэдээлэл сонсч дэмжсэн байна.. Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн аж.

Хүүхэд, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг дэмжжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хүүхэд хамгааллын чиглэлд Б.Энхбаяр сайдын танилцуулсан хүүхэд хамгааллын чиглэлийн хуулиудыг дэмжиж, УИХ-аар яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ гэсэн бол Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн онцлог нь төсвийн шинэчлэл хийсэн гэдгийг онцоллоо. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэх ойлголтыг 14 нас гэж заасныг 16 нас болгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцох өөрчлөлтийг өргөн барина” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...