Friday, November 22, 2024

Монголд тагнах программ ашиглаж байгааг илрүүлжээ

Date:

“Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагын Аюулгүй байдлын лабораторийн техникийн тусламжтайгаар Европын Эрэн сурвалжлах хамтын ажиллагаанаас явуулсан шинэ судалгаагаар тагнах программ дэлхий дахинаа хэр өргөн тархсан болоод Европын холбоо ийм төрлийн үйлдвэрлэлийг бүрэн хянаж чадахгүй байгааг илрүүлжээ.  

“Предатор файлууд” эрэн сурвалжлах ажиллагаа “Интеллекса Эвсэл” хэмээх тагнах технологи үйлдвэрлэгч компаниудын нэгдлээс гаргасан “Предатор” тагнах программыг судалсан байна. Энэхүү программ болон түүний шинэчилсэн хувилбарууд нь аливаа дижитал төхөөрөмж дээрх хүссэн бүх мэдээлэлдээ нэвтрэх чадалтай. Хэрэглэгч вирустай цахим холбоос дээр дарах төдийд л Предатор төхөөрөмжид нь нэвтэрч, мөн ойр орчмын хэрэглэгчдийн дижитал төхөөрөмж рүү мэдэгдэлгүйгээр халдварлах боломжтой.

Интеллекса нь өөрсдийгөө Европын холбооны хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компани хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь Европын холбоо болон түүний гишүүн улсууд тандан мөшгилтийн программ улам бүр өргөжин тархахаас урьдчилан сэргийлж чадахгүй байгааг харуулж байна. 2021 онд мөн төстэй “Пегасус” хэмээх тандах программ хэрхэн хүний эрх хамгаалагчдын эсрэг ашиглагдаж байгааг илчилсэн билээ.

Европын холбоо нь өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компаниудын  тандан мөшгих технологийн экспортод хяналт тавьж, хүний эрхэд учирч болох хохирлоос урьдчилсан сэргийлэх ёстой ч, үүнийгээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгааг Предатор файлууд эрэн сурвалжлах ажиллагаа баталлаа.

Европын Эрэн сурвалжлах Хамтын ажиллагаа хэвлэл мэдээллийн сүлжээнээс олж илрүүлснээр Европ, Ази, Ойрхи Дорнод, Африкийн наад зах нь 25 улс орон Интеллекса эвслийн тандах программыг худалдан авсан бөгөөд олон нийтийн хөдөлгөөнүүд, хүний ​​эрх, хэвлэлийн эрх чөлөөг дордуулахад ашиглаж байна. Үүний дотор Швейцарь, Австри, Герман зэрэг Европын Холбооны улсуудаас гадна, Оман, Катар, Конгийн бүгд Найрамдах Улс, Кени, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Пакистан, Йордан, Вьетнам улсууд багтаж байна.

Мөн Предатор тагнах программын дэд бүтцэд хийсэн Эмнести Интернэшнлийн дүн шинжилгээгээр Судан, Монгол, Мадагаскар, Казахстан, Египет, Индонез, Вьетнам, Ангол улсад энэ программ тодорхой хэлбэрээр ашиглагдаж байсныг илрүүллээ.    

Монгол Улс нь НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудад  дурдсанчлан өөрийн нутаг дэвсгэртээ гуравдагч тал, тэр дундаа бизнесийн байгууллагын хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд Засгийн газар хүний хувийн халдашгүй байх эрхийг баталгаажуулах талаар тусгасан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн заалтуудаа бүрэн хэрэгжүүлэхийг Монголын Эмнести Интернэшнлээс уриалж байна. Мөн иргэдэд хандан хувийн мэдээллээ хамгаалахад анхаарал хандуулж, сонор сэрэмжтэй байхыг хүсэж байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...