Tuesday, March 31, 2026

Хамгийн их ус хэрэглэсэн 10 компанийг зарлалаа

Date:

Монгол Улсын Үндсэн Хуулинд зааснаар ус бол төрийн нийтийн өмч юм. Ийм учраас төрийн өмчлөлд ард түмний мэдэлд буй усны нөөцийг 2022 оны гүйцэтгэлээр хамгийн их хэмжээгээр ашигласан 10 байгууллагыг Усны газраас зарлажээ. Усны хэрэглээгээр Ус сувгийн удирдах газар, “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” ХХК тэргүүлжээ.

1. УСУГ (УБ хот) – 48,7 сая м³(шоо метр)

2. Эрдэнэт үйлдвэр (Орхон аймаг) -19,9 сая м³

3. Оюутолгой 15,9 сая м³

4. ДЦС-4 (УБ хот) – 7,5 сая м³

5. ДЦС-3 (УБ хот) – 5,4 сая м³

6. Багануур ХК – 5,3 сая м³

7. Эрдэнэтийн ДЦС – 2,9 сая м³

8. Шивээ-Овоо ХХК ( Говьсүмбэр) – 2,2 сая м³

9. Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ – 2,2 сая м³

10. Петрочайна дахин Тамсагбулаг ХХК (Дорнод) – 2,1 сая м³

2022 оны ус ашиглалтын тайлан, гүйцэтгэл, тоолуурын дүнгээс авсан мэдээллээр хамгийн их ус ашигласан (эргүүлэн ашигласан усыг хасаж тооцсон буюу төлбөр ногдуулсан усны хэмжээ) 10 аж ахуйн нэгжийн 2 нь ус хангагч орон нутгийн өмчийн байгууллага, 5 нь уул уурхайн компани, 3 нь дулааны цахилгаан станц байна.

Эдгээр 10 компанийн ашигласан нийт усны хэмжээ 112,4 сая м³ буюу Монгол Улсын хэмжээнд нийт ашигласан усны 20 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд эдгээр компани (УСУГ-аас бусад) 36,7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлсөн мэдээ байна. 2022 онд усны төлбөрт нийт 50 тэрбум төгрөг төвлөрснөөс 70 орчим хувийг эдгээр компани төлсөн байна.

Усны нөөцийн хэмнэлт, дахин ашиглалт том ус ашиглагч нараас эхлэх учиртай. Эдгээр 10 компани ашиглаж буй усныхаа дөнгөж 1 хувийг хэмнэхэд л улсын хэмжээнд ашиглаж буй усны хэмжээнд мэдэгдэхүйц хэмнэлт бий болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Володимир Зеленський: Төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцээ хийх хэрэгтэй

Украин улс ОХУ-тай хийх энхийн хэлэлцээнд нухацтай хандаж байгаа,...

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтын санал ирлээ

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд...

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын УИХ-ын...

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга орон даяар эхэллээ

Засгийн газраас зохион байгуулж байгаа “Монгол хүн баялгийнхаа эзэн”...