Sunday, February 22, 2026

Д.Тогтохсүрэн: Ногоон автобусны асуудлаар АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан

Date:

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.02/ хуралдаж, “ногоон” автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгч, УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн асуудлуудыг судлах, шийдвэрлэх, санал боловсруулах, хяналт шалгалт хийх УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон. Ногоон автобусны асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж байна. Энэ ажлын хэсгийн мэдээллийг лхагва гарагт Засгийн газар хэлэлцэж, холбогдох хариуцлага тооцох ажил шат дараатай хийгдэх болно” гэлээ.

МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын удирдлага асуудлаа шийдэж чадахгүй байна. Засгийн газрын зүгээс нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлж, хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн ч зөв зарцуулж чадаагүй. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой. Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй. Хатигийг уутаар нь шахна. Өвдөлт өгөх нь мэдээж” хэмээн мэдэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Өд” сангийн тэргүүн Д.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн...

Оюун сэтгэлгээний шинэ тив нээгч “Өвгөн дэнлүү”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаагийн...

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр...

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш Улсын хилийн зурвас газартай...