Saturday, August 22, 2026

Монголын тээвэрчид Хятадаар дамжин Ази, Европ руу тээвэр хийнэ

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, хятадын нутаг дэвсгэрээс гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна.

Аялал жуулчлалын захиалгат тээвэр буюу 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөххот болон бусад хотууд руу тээвэрлэх боломжтой болж байна. Түүнчлэн далайд гарцгүй манай орны хувьд Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин далайн боомтоос, эсхүл далайн боомт руу авто замаар тээвэрлэлт хийх боломж бүрдлээ. Тодруулбал, БНХАУ-ын нутгаар дамжин Казахстан, Киргиз зэрэг улсаар дамжин Европын улсууд руу тээвэрлэлт хийх боломжтой болно. Ингэснээр Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй тээвэрлэлтийн зай 1200-1500 орчим км-ээр богиносох тул тээврийн үнэ буурах боломжтой. Мөн тээврийн үнэ буурвал дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна.

Манай улс зөвхөн ОХУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх ганцхан гарцтай байсан бол БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж нэмэгдлээ. Цаашид Монгол Улсын нутгаар хийгдэж буй дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч үлэмж нэмэгдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...