Saturday, August 22, 2026

Маргаашнаас эхний 20 автобус улаанбаатарчуудад үйлчилж эхэлнэ

Date:

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт 14 жилийн дараа парк шинэчлэл хийж байна. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн удирдлагуудтайгаа хамтраад 2023 оны сүүлч гэхэд Daewoo загварын 600 орчим автобус, Skywell загварын бүрэн цахилгаан 100 гаруй автобусаар парк шинэчлэлийг үе шаттай хийхээр ажиллаж байгаа ажээ.

Daewoo нь Казахстан, Коста Рика, Мяньмар, Солонгос, Пакистан зэрэг улсад салбар үйлдвэрээ байгуулжээ. Тус компани дизель, хий, цахилгаан, газан хөдөлгүүртэй гэх мэт олон төрлийн автобус үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан корпораци билээ.

Daewoo автобусны үйлдвэр 2005 онд Вьетнам улсад 100 хувь Солонгос эд анги, сэлбэг хэрэгслээр угсрах салбар үйлдвэрээ байгуулж, өнөөдөр тэнд нийслэл хотод явах цоо шинэ автобуснуудыг нийлүүлж байна. Маргаашнаас эхний 20 автобус Улаанбаатарчуудад үйлчилж эхэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...