Friday, February 20, 2026

ИЗНН-ынхан Б.Батбаатарыг намын дарга болгосныг хүчингүй гэж шүүхэд гомдол гаргажээ

Date:

Ардчилсан нам хоёр даргатай, хоёр талд хуваагдмал байдалтай гурван жилийг үдсэн. Дээрээ суудлаа олдоггүй, доороо гүйдлээ олдоггүй энэ “өвчин” ИЗНН-д мөн халдав бололтой. Тус намынхан шинээр сонгогдсон дарга Б.Батбаатарыгаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ. Энэ талаар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Энэ талаарх Улсын дээд шүүхийн албан мэдээнд,

“Иргэний зориг ногоон намын (ИЗНН)-ын Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга гэх А.Баярхүүгээс тус намын 2023 оны есдүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан “ИЗНН-ын Их хурлаас сонгогдсон Б.Батбаатарыг намын даргаар бүртгүүлэх тухай” өргөдөлтэй холбоотой асуудлаар 2023 оны есдүгээр сарын 22-ны өдөр гомдол ирүүлжээ. 

Уг гомдол нь  “дээрх өргөдлийг хэн гаргасан нь тодорхойгүй, Их хурлыг эрх бүхий этгээдээс зарлаагүй, намын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэсэн агуулгатай байна” гэжээ.

Өнгөрсөн зургадугаар сарын 05-нд ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдан тус намын дарга Ц.Ганхуяг хувийн шалтгааны улмаас албан тушаалаа өгсөн тул УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг нууц санал хураалтаар 100 хувийн саналаар намын даргаар сонгосон юм. Намын дарыг намын Их хурлаас сонгох ёстой тул Б.Батбаатарыг хүчин төгөлдөр дарга биш гэж гишүүд нь үзэж гомдол гаргасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Өд” сангийн тэргүүн Д.Ганболд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн...

Оюун сэтгэлгээний шинэ тив нээгч “Өвгөн дэнлүү”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаагийн...

Баялгийн санг арвижуулж, иргэдийнхээ хуримтлалыг өсгөх хэлцэл

-Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэндээ хүртээх дээр...

Хилийн зурваст цэцэглэсэн “хил хязгааргүй” будилаан

Хилийн зурвас ашиг сонирхлын бүс биш Улсын хилийн зурвас газартай...